Шуурхай
Эрүүл мэнд

Тураах тарианы хууль бус импорт нэмэгджээ

Өмнөд Солонгост жин хасах, сахартай тэмцэх зорилгоор хэрэглэдэг "Wegovy", "Mounjaro" зэрэг эмийг гадаадаас хууль бусаар оруулах тохиолдол энэ оны эхний хагаст эрс нэмэгдсэн болохыг анхааруулав.

Super Admin·2026.08.25 20:07:58·7 үзсэн

Өмнөд Солонгосын Гаалийн албаны мэдээлснээр, нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл эдгээр эмийг хууль бусаар импортолсон 4155 тохиолдол илэрсэн байна.

Энэ нь 2025 оны бүтэн жилийн хугацаанд бүртгэгдсэн 1189 тохиолдлоос гурав дахин их үзүүлэлт юм. Харин хууль ёсны дагуу гаалиар нэвтрүүлсэн тохиолдол энэ оны эхний хагаст 391 байсан бол 2025 онд нийт 191 тохиолдол бүртгэгджээ.

Хууль бус импортын ихэнх нь шуудангийн илгээмжээр дамжсан байна.

Энэ оны эхний зургаан сард "Wegovy" болон "Mounjaro"-г агуулсан 3489 хууль бус шуудангийн илгээмж илрүүлсэн нь өнгөрсөн жилийн 1046 тохиолдлоос гурав дахин их юм. Мөн аялагчид эдгээр эмийг өөрсдөө авч хил нэвтрүүлэх гэсэн 656 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийн 134 тохиолдлоос эрс өссөн үзүүлэлт юм.

Өмнөд Солонгост "Wegovy" болон "Mounjaro"-г аялагчийн гар тээшээр авч орохыг хориглодог.

Гаалийн албаны ажилтан “Wegovy болон Mounjaro-г зөвшөөрөлгүйгээр импортлох нь Гаалийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгджээ.

Зар

ОНЦЛОХ ЗАР

Сэтгэгдэл (0)