Байрны 1 метр квадрат талбайн үнэ Чингэлтэй, СХД-т хамгийн хямд байна
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод оршин суух оюутан, залуусын урсгалыг дагаж орон сууцны эрэлт нэмэгддэг. Тэгвэл дүүргүүдээр харьцуулж үзэхэд түрээсийн гэлтгүй зарах үнэ ч дагаад өсчээ.
Super Admin·2026.08.26 04:19:00·18 үзсэн

Үндэсний статистикийн хорооны 2026 оны 7-р сард гаргасан орон сууцны үнийн индекс өмнөх онтой харьцуулахад 0.3 хувиар өсөж, хуучин орон сууцны үнэ 0.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тодруулбал, шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.73 сая төгрөг болж Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр үнэтэй буюу нэг м.кв 5.66 сая төргрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 7.8 хувь (410.5 мянган төгрөг)-өөр өсөж Чингэлтэй дүүрэгт 11 хувь (509.1 мянган төгрөг)-өөр буурсан үзүүлэлттэй байна.
Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ /шинэ орон сууц/
Сүхбаатар дүүрэг- 5.66 сая
Баянзүрх дүүрэг- 4.72 сая
Баянгол дүүрэг- 4.65 сая
Хан-Уул дүүрэг- 4.59 сая
Чингэлтэй дүүрэг- 4.13 сая
Сонгинохайрхан дүүрэг- 3.44 сая
Харин 2026 оны долоодугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.88 сая төгрөгийн үнэтэй байна. хучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 8.5 хувь (440.5 мянган төгрөг)-өөр өссөн үзүүлэлттэй байна.
Зар

