Метро төслийн тендерийн шалгаруулалтыг 10 дугаар сарын 01-н хүртэл хойшлууллаа
Нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдод зориулсан хоёрдугаар шатны тендэрийг EPC+F нөхцөлтэйгээр зарласан бөгөөд II шатны Багц 1 буюу 12.8км урт, 10 өртөө, депоны барилгатай тендэрийг 07 дугаар сарын 3-ны өдөр нээх байсан ч, хугацааг 3 сарын хугацаатайгаар сунгаж, 10 дугаар сарын 01-ний өдөр болгон хойшлууллаа.
Super Admin·2026.08.26 04:34:00·14 үзсэн

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах тухай” 411 дүгээр тогтоолоор “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь 2024-2031 онд хэрэгжих бөгөөд Толгойт–Амгалан-Улиастай чиглэлд 19.4 км урт шугам, 15 өртөө, засвар үйлчилгээний депо бүхий их багтаамжийн нийтийн тээврийн сүлжээ байх юм. Нийт 15 өртөөний 14 нь газар доорх өртөөтэй байх бөгөөд газрын түвшинд 1 өртөө, мөн метроны засвар үйлчилгээний депог барьж байгуулахаар төлөвлөсөн.
Улаанбаатар метро төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг анх 2011 онд Бүгд Найрамдах Солонгос улсын Suseong инженеринг компани боловсруулсан бөгөөд 2013 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ийн (JICA) дэмжлэгтэйгээр нэмэлт судалгаа, шинжилгээг хэрэгжүүлсэн байдаг. Харин 2024 оны 7 дугаар сараас эхлэн төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co., Ltd тэргүүтэй түншлэл шалгаран, төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, ажлыг хийж гүйцэтгэсэн.
Төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нэгдүгээр шатыг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн бөгөөд уг шалгаруулалтад Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, БНСУ, Монгол Улсын нийт 7 улсын 27 аж ахуйн нэгж, байгууллага саналаа ирүүлсэн.
II шатны Багц 1 буюу 12.8км урт, 10 өртөө, депоны барилгатай тендэрийг 07 дугаар сарын 3-ны өдөр нээх байсан ч, хугацааг 3 сарын хугацаатайгаар сунгаж, 10 дугаар сарын 01-ний өдөр болгон хойшлууллаа.
Зар

